
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Азийн спортын их наадам амжилттай болж өндөрлөлөө. БНСУ-ын Инчён хотноо зохион байгуулагдсан "Азийн наадам 2014"-т тус тивийн 45 улс орны 13 мянган тамирчид хүчийг үзэн өрсөлдөв. Манай улсаас спортын 23 төрөлд 250 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорисноос 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медалийн эзэд болж, медалийн чанараараа 45 улс орноос 16-д жагслаа.
Азийн наамдын хаалтын ажиллагааны үеэр Индонезийн Жакарта хотноо 2018 оны Азийн наадам зохиогдох товыг Азийн олимпийн хорооны ерөнхийлөгч зарлав.
Азийн спортын их наадам өндөрлөлөө | ||
Үзсэн: 2085 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.