Шууд Chart

Мастеруудын олимпоос манай тамирчид медалийн хур буулгажээ

2013-08-19 08:43:18

Италийн Турин хотноо наймдугаар сарын 02-11-ний өдрүүдэд болсон Дэлхийн мастеруудын олимпод манай тамирчид амжилттай оролцоод иржээ. Дөрвөн жил тутамд зохиогддог олимпийн тоглолт 30 төрлөөр, 30-95 хүртэлх насны ангиллаар зохион байгуулагддагаараа онцлог юм байна.

Дэлхийн мастеруудын олимпийн тоглолтод Монголын тамирчид гүйлт, шидэлт, штанг өргөлт, байт сур зэрэг спортын гурван төрөлд оролцжээ. Олон улсын хэмжээний мастер Т.Цэрэндолгор зээрэнцэг шидэлтийн гурван төрөлд алт, мөнгө, хүрэл медаль, олон улсын хэмжээний мастер Ц.Пүрэвжав 5000 метрийн гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртэж, олон улсын хэмжээний мастер А.Алтанцэцэг шидэлтийн төрлөөр шагналт тав, зургадугаар байрт оржээ. Байт сурын харваанд АНУ дахь монголчуудын төлөөлөл ирж оролцсон байна.

Дэлхийн мастеруудын олимпийн тоглолтын 5000 метрийн зайн гүйлтэд мөнгөн медаль хүртсэн Дорнод аймгийн “Хан-Уул” цогцолборын биеийн тамирын багш, олон улсын хэмжээний спортын мастер Ц.Пүрэвжав өмнө нь мастеруудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцохдоо зургаан алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байжээ.
 

Гучаас дээш насныхан оролцдог мастеруудын тэмцээнд монголчууд сүүлийн үед өндөр амжилт гаргах болсон байна. Манай мастеруудыг Японд болох алтан мастеруудын Азийн аварга шалгаруулах тэмцээн, энэ оны аравдугаар сарын 17-26-нд Бразильд болох мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, ирэх оны гуравдугаар сарын сүүлээр Унгарын Будапештэд болох мастеруудын хөнгөн атлетикийн заалны ДАШТ зэрэг томоохон тэмцээнүүд хүлээж байгаа ажээ. 


Мастеруудын олимпоос манай тамирчид медалийн хур буулгажээ  
Үзсэн: 2966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
fghf kjlkj [112.72.9.xxx] 2013-08-27 14:38
asdasd
fghf kjlkj [112.72.9.xxx] 2013-08-27 14:38
asdasd
fghf kjlkj [112.72.9.xxx] 2013-08-27 14:37
asdsad
Сонинбаяр Ганболд [112.72.12.xxx] 2013-08-20 23:06
Багшдаа амжилт хүсье. 20 жилийн өмнө багшийнхаа хөнгөний секцэнд орж Улзынхаа эрэг Жавартынхаа бэлээр гүйж бхйлаа даа
203.169.54.xxx [203.169.54.xxx] 2013-08-20 13:32
Пүрэвжав гэж Дорнод Монгнолын талд даруухан аж төрж дэлхийн дэвжээнд омог бардам гүйдэг эр байна аа. Баяр хүргэе. Ясны гүйгч хүн дээ. Миний багш.

Бидэнтэй нэгдээрэй