Энэ оны 11-р сарын 9-нд Олимпийн наадмын бамбарыг задгай сансарт гаргана. Сансрын нисэгчид задгай сансарт гарах бүх арга ажиллагааг газар дээр сургуулилж байна. Бамбар задгай сансарт гаргах саналыг дэвшүүлж хөтөлбөрт багтаасан учир энэхүү арга хэмжээг авч байгаа аж. Олимпийн наадмын бамбарыг задгай сансарт түүхэнд анх удаа гаргах юм. Эдүгээ Олон улсын сансрын станц дээр ажиллаж байгаа сансрын нисэгч Фёдор Юрчихин Олимпийн бамбарыг дэлхийд буцааж авчирах юм. Энэ оны 10-р сарын 7-нд Москвагаас гараа авах Олимпийн бамбарыг 14 мянган хүн буухиалж, улс орныхоо бүх бус нутгийн 2900 хот тосгоныг дамжин аялуулах ажээ.
| Сочигийн олмпийн бамбарыг ил сансарт гаргана | ||
| Үзсэн: 1295 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.