Шууд Chart

Эмэгтэйчүүдийн даамны ДАШТ Монголд болно

2013-08-20 16:24:15

Ирэх 10-р сарын 1-10-ний өдрүүдэд Эмэгтэйчүүдийн даамын энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
 
Дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн энэ тэмцээнд ОХУ /3/, БНХАУ /2/, Украйн /2/, Голланд /1/,  Беларусь /1/,  Латви /1/,  Литва /1/,  Польш /1/, Эстони /1/,  Монгол /3/  зэрэг 10  улсын 16  тамирчин тойргийн журмаар тоглож өрсөлдөнө. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч, Литва улсын иргэн Рима Даниливичене ажиллах юм. Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч,  Голланд улсын иргэн Харри Оттен,  тэмцээн хариуцсан захирал,  Польш улсын иргэн Яцек Павлицки нар хүндэт зочноор уригдан оролцох юм байна.
 
Монгол улс зөвхөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг аваад зогсохгүй, блиц болон түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 10-р сарын 2, 3-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нээлттэй болох бөгөөд ОХУ,  БНХАУ, Голландаас тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа ажээ.

Эмэгтэйчүүдийн даамны ДАШТ Монголд болно  
Үзсэн: 1306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй