
Дэлхийд алдартай бизнесийн сэтгүүл “Forbes”-оос өнгөрсөн оны зургаадугаар сарын 1-нээс энэ оны зургаадугаар сар хүртэл бүтэн жилийн хугацаанд ашигтай ажиллаж, их орлого олсон 100 тамирчны жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтыг АНУ-ын мэргэжлийн боксчин Флойд Мэйвэйдер 300 сая ам.долларын орлогоор тэргүүлсэн байна. Ингэснээр Флойд нэг жилд олсон орлогоор сүүлийн дөрвөн жилд гурав дахиа тэргүүлэв. Үүнээс гадна америк эр нэг жилд олсон орлогоор дээд амжилт тогтоосон байна. Үүнээс өмнө 2008 онд гаргасан жагсаалтаар гольфчин Тайгер Вудс 115 сая доллар олсон амжилтаар рекорд эзэмшиж байв.
Түүний ард Филиппиний боксчин Мэнни Пакьяо 160 сая, хөлбөмбөгийн энэ цаг үеийн одод болох Португалын Криштиану Роналду 79.6 сая, Аргентиний Леональ Месси 73.8 сая, Швейцарийн теннисчин Рожер Федерер 67 сая, NBA-гийн энэ цагийн бахархал болсон Леброн Жэймс 64.8 сая, Кевин Дюрант 54.1 сая, баячуудын тоглоом гэгддэг гольфийн Фил Микельсон 50.8 сая, Тайгер Вудс 50.6 сая, Коби Брайант 49.5 сая доллар олсон амжилтаар эхний аравт жагссан байна.
Флойд Мэйвэйдер түүхэн амжилт тогтоов | ||
Үзсэн: 1355 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.