Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн нутгаар хөрсөн дээр 1-3 хэм хүрч цочир хүйтэрнэ.
2015 оны есдүгээр сарын 10-ны 16- цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17 цагт 13 хэм, 20 цагт 10 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийгшил 40 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны есдүгээр сарын 10-ны 21 цагаас есдүгээр сарын 11-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө бүх нутгаар 12-17 хэм дулаан байна.
ЗҮҮН АИМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дорноговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө бүх нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2015 оны есдүгээр сарын 12-ноос есдүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 13-нд Алтайн уулсаар, 14-нд баруун болон төв, говийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.
| Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө зарим нутгаар хөрсөн дээр 1-3 хэм хүрч цочир хүйтэрнэ | ||
| Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.