Шууд Chart

Улаанбаатарт 15 хэм дулаан

2015-10-11 08:24:36

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:  Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна

2015 оны аравдугаар сарын 11-ны  08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун  хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 7-12 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 15-20 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 13-15 хэм дулаан байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Дара2т өдөртөө тогтвортой байна.


2015 оны аравдугаар сарын 12-ноос аравдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

 13,14-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр,15-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 13,14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дулаарч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.


Улаанбаатарт 15 хэм дулаан  
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй