Шууд Chart

Дүүргүүдийн явган аяллын тэмцээн боллоо

2013-09-11 17:12:06

Иргэдийн спортын 2-р их наадмын Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүд эхэллээ. Үүнтэй холбоотойгоор  энэ сарын 7-ны өдөр явган аялалын тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд таван хорооны хэсгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан багууд оролцсон байна. Явган аялалын тэмцээнд нийт таван багийн 48 тамирчин оролцож хөдөлгөөнт буухиа, дартс, байршил тогтоох төрлүүдээр өрсөлдлөө.

Тэмцээний нийлбэр дүнгээр Н.Доржханд даргатай 3-р хорооны баг тэргүүлж, Ж.Бат-Эрдэнэ даргатай 5-р хорооны баг удаалан, Ё.Туул ахлагчтай 1-р хорооны баг гуравдугаар байрт шалгарлаа. Ийнхүү 1-р байранд шалгарсан 3-р хорооны баг тамирчид 2013 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр зохион байгуулагдах Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

 

Дүүргүүдийн явган аяллын тэмцээн боллоо  
Үзсэн: 1376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй