
Манчестер Юнайтед клубын дасгалжуулагчийн ажлыг өнгөрсөн 7 сарын 1-нд хүлээн авснаасаа хойш нилээдгүй шүүмжлэлд өртөх болсон Дэвид Мойесийг цагдаагийн тусгай хамгаалалтад авч магадгүй гэнэ. Учир нь Манчестер Юнайтед клубын дэмжигчид сүүлийн үед цахим хуудсаар түүний биед халдах болно гэж сүрдүүлэх нь ихэссэн бөгөөд цагдаагийн албаны нэрээ нууцалсан ажилтан "Бидэнд Мойесийн талаар цахим хуудсанд бичигдэж буй сэтгэгдлүүдийг хянах үүрэг өгсөн. Тэр бол Англи улсад амьдарч буй хүн. Түүний амь насыг бусдаас хамгаалах нь бидний үүрэг. Шаардлагатай гэж үзвэл авч болох дараагийн арга хэмжээнүүдийг авах болно” хэмээжээ.
Мойесийг цагдаагийн тусгай хамгаалалтанд авна | ||
Үзсэн: 1744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.