Шууд Chart

Эмгэг судлаач эмч, техникч нар Япон улсад сургалтад хамрагдлаа

2018-12-18 13:42:18

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр 2018-2020 онд Япон улсын Хирошима их сургууль, Эмгэг судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг, Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг“Уушги тоосжих өвчин асбестийн шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадавжийг сайжруулах” төслийг хамтранхэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд уушги тоосжих өвчин, асбестийн шалгаант амьсгалын замын өвчин, түүний хүндрэл болох уушгины урьдал өвчин, уушгины хавдар, мезотелиома зэрэг өвчний оношилгоонысургалт 2018 оны 12 дугаар сарын 3-10-ны хооронд Япон улсын Хирошима Их Сургууль дээр зохион байгуулагдлаа. Сургалтад Эмгэг судлалын үндэсний төв болон орон нутгийн эмгэг судлаач эмч, лабораторийн техникч нар нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай суралцаад ирлээ. Төслийн хүрээнд Эмгэг судлалын үндэсний төв дээр зайн оношилгооний төхөөрөмж болох Нанозүүмэр (NanoZoomer SQ)-ийг суурилуулан эдийн шинжилгээгээр уушгиний эмгэгийн оношилгоог Японы эмч нартай хамтран хийх, санал солилцох боломжтой болло

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эмгэг судлаач эмч, техникч нар Япон улсад сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй