Шууд Chart

Сар шинийн баяраар цаг агаар ямар байх вэ?

2014-01-30 07:03:17

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР. Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 хэм, Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

 

Сар шинийн баярын өдрүүдийн цаг агаарын мэдээ

2014 оны 1 дүгээр сарын 31ээс 2014 оны 2 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2 сарын 1-нд зарим газраар, 2-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд баруун болон говийн нутгаар, 2 сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 2-р сарын 1-нд баруун болон төвийн нутгаар, 2-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 


Сар шинийн баяраар цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй