Шууд Chart

Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.07/

2014-02-07 06:41:12

Нутгийн   баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн өмнөд   хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдсол үүлтэй, цас   орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн хойноос, говийн нутгаар зүүнээс, бусад   нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын   хотгор,   Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 23-28 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 15-20   градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, зүүн зүгийн нутаг болон говийн нутгийн хойд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 14-16 градус хүйтэн байна.

 

2014 оны 2 дугаар сарын 08аас 2014 оны 2 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 10-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 11-нд төв, зүүн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус,өдөртөө 12-17 градус хүйтэн байна.


Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.07/  
Үзсэн: 1350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй