
Дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Манай улсын хувьд өчигдрийн байдлаар 537 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс "Covid-19"-ийн халдвар илэрлээ. Эдгээр иргэд нь есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр иржээ.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 310 болж, үүнээс 296 нь эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсийн 16 нь сувилалд, гэрийн ажиглалтад 25 нь байгаа бол 255 хүний ажиглалтын хугацаа дуусжээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн ярианд анхаарлаа хандуулъя.
Өчигдрийн байдлаар 12 хүн ажиглалтаас гарч, 217 хүн ажиглалтад шинээр орлоо. Одоогоор 3896 хүн тусгаарлах ажиглалтад байна. Эдгээрт 31 их эмч, 85 резидент, 56 төрийн алба хаагч үйлчилж байна.
А.Амбасэлмаа: Дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрлээ | ||
Үзсэн: 762 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.