Шууд Chart

Сангийн яам ирэх оны төсвийн төслөө боловсруулж байна

2020-09-07 12:00:25

Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу наймдугаар сарын 15-ны дотор төсвийн ерөнхийлөн захирагч нар жилийн төсвийн талаарх саналаа Сангийн яаманд хүргүүлсэн. Тус яам саналуудыг нэгтгэн боловсруулж, есдүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт өргөн мэдүүлэхээр хуульчилсан юм. Энэ дагуу Сангийн яам Монгол Улсын 2021 оны төвсийн төслөө боловсруулж байна.

Ирэх 7 хоногоос Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх юм. Ирэх жилийн төсвийг боловсруулахдаа хөрөнгө оруулалтын санхүүжилтэд ямар байр суурь баримтлах талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

Засгийн газар жилийн төсвийн төслийг 10 дугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж, хууль тогтоох дээд байгууллага төслийг хэлэлцэн 11 дүгээр сарын 15-ны дотор батлах хуулийн заалттай. 


Сангийн яам ирэх оны төсвийн төслөө боловсруулж байна  
Үзсэн: 1431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй