
Монгол Улс энэ сард АНУ болон БНСУ-аас иргэдээ түлхүү татан авна. Сүүлийн саруудад тусгай үүргийн нислэгийн тоог нэмж, сар бүр 18 удаагийн нислэг үйлдсэн. Харин есдүгээр сард 13 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Тусгаарлах байрны хүрэлцээ, нөөцөөс хамаарч нэмэлт нислэг товлохоор ярилцаж байгааг албаныхан хэллээ.
Өнөөдрийн байдлаар гадаадаас эх орондоо буцах хүсэлтэй 11 мянга 400 иргэн байна. Тэдний дийлэнх нь буюу 5000 орчим иргэн БНСУ-аас буцах хүсэлтэй иргэд байгаа юм. Тиймээс энэ сард БНСУ болон АНУ-аас иргэдээ түлхүү авахаар төлөвлөж байна гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ярилаа.
Маргааш "Алтанбулаг" хилийн боомтоор 100 гаруй хүн орж ирнэ. Үүнд манай улсын 50 иргэнээс гадна Монгол Улсад ажиллаж, амьдардаг ОХУ-ын 50 гаруй иргэн орж ирэх юм.
Л.Мөнхтүшиг: Энэ сард АНУ болон БНСУ-аас иргэдээ түлхүү татан авна | ||
Үзсэн: 2398 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.