
Өнгөрсөн шөнө Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар хүчтэй аадар бороо, мөндөр орсон байна. Сэлэнгэ аймагт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн түнээл усанд автаж, түр зуур цахилгаан тасарсан дуудлага иржээ. Онцгой байдлын алба хаагчид очиж үерийн усыг зайлуулах арга хэмжээ авсан байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн н.Мөнхзаяатай утсаар холбогдож дараах мэдээллийг авлаа.
Дархан-Уул орчмоор мөн түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Өнөө маргааш мөн түр зуурын аадар бороо орохыг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
Хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас цахилгаан тасарчээ | ||
Үзсэн: 1810 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.