
Санхүүгийн боломжгүйгээс болж гадаадад гацсан иргэдээ татан авахад 300 сая төгрөгийг зарцуулна. Энэ хөрөнгийг орлогогүй болж, хүндхэн нөхцөлд байгаа иргэдэд тэгш хуваарилна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Тухайлбал, тусгай нислэгт нэр нь багтсан ч онгоцны тасалбар, тусгаарлах байрны төлбөрөө төлж чадахгүй 142 хүн бүртгэлтэй байна. Эхний ээлжид энэ сарын 14-нд Франкфуртын нислэгт багтсан 15 хүний санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.
Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага 80 гаруй монгол иргэнд тусламж үзүүлэхээр болжээ. Тус байгууллага өнгөрсөн хугацаанд 215 иргэнийг эх оронд нь авчрах, тусгаарлалтын зардлыг төлсөн юм.
Л.Мөнхтүшиг: Тусгай нислэгт багтсан ч төлбөрөө төлж чадахгүй 142 иргэн байна | ||
Үзсэн: 842 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.