Шууд Chart

Замын түгжрэлийг бууруулах 32 санаа дэвшүүлж байна

2020-09-11 12:00:54

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас түгжрэл бууруулах 32 санаа дэвшүүлж байна. Тухайлбал, ажилчдын нэгдсэн тээврийн үйлчилгээг түлхүү нэвтрүүлэх шаардлагатай гэж албаныхан үзжээ. Цаашлаад, сургууль цэцэрлэгийн хичээл болон албан байгууллагуудын ажил орох, тарах цагийг зөрүүлэх, хотын 4 зах хэсэгт авто машины томоохон зогсоол барьж, орон нутгийн дугаартай авто машинуудыг нийслэлд нэвтрүүлэхгүйгээр тухайн зогсоолд машинаа тавьж, жолооч өөрөө нийтийн тээвэрт сууж, нийслэлд орж ирэх боломжоор хангах зэрэг 30 гаруй санаа дэвшүүлээд байна гэж Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн н.Чинзориг хэллээ.

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас замын хөдөлгөөний түгжрэл бууруулах дээрх шийдлүүдээ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр танилцуулж, хэрхэх талаар шийдвэрлэх юм.


Замын түгжрэлийг бууруулах 32 санаа дэвшүүлж байна  
Үзсэн: 1121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй