Шууд Chart

“2020 оны Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил”-ын талаар мэдээллээ

2020-09-25 15:32:30

Аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сумын 330 сонгуулийн хороо үйл ажиллагаагаа эхлээд байна. Өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороо “2020 оны Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил”-ын талаар мэдээллээ. Энэ жилийн орон нутгийн сонгуулийн санал хураалтыг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон даяар зохион байгуулахаар товлоод байна.

Орон нутгийн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу бэлтгэл ажлыг хийж байна. Тухайлбал, наймдугаар сарын 6-наас өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог, 16-наас өмнө сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулаад байна. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэнгийн мэдээллээс сонсгоё.

УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бол энэ удаагийн сонгуульд 16.6 тэрбум төгрөгийн зардалтай байна.


“2020 оны Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил”-ын талаар мэдээллээ  
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй