
Өнгөрсөн хоногт Онцгой байдлын албанд гал түймрийн 7 дуудлага ирсэн байна. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр хүлээн авчээ. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 20 минут ажиллаж галыг унтраасан байна.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.
Хүйтний улирал ирж байгаатай холбоотойгоор гал түймрийн дуудлага ихэсдэг. Иймд иргэдийг ахуйн хүрээний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын албанаас анхааруулж байна.
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье | ||
Үзсэн: 420 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.