
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нөхөн даатгалын хуулийн үйлчлэл дуусахад 3 сарын хугацаа үлдлээ. Гэсэн хэдий ч малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалд хамрагдалт хангалтгүй байна.
Өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган хүн нийгмийн даатгалаа нөхөн төлөөд байна. Нийтдээ 40 гаруй мянган хүн хамрагдах тоо судалгаа бий. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой. Хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хэрэгжинэ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын дарга н.Ганцэцэгийн ярианд анхаарлаа хандуулъя.
Малчдын хувьд мал маллаж байсан гэдгийг нотлох үндсэн баримт нь малын тооллогын бүртгэл буюу А данс. Гэтэл малчдын А данс сумынхаа архивт байхгүй тохиолдол цөөнгүй байна. Тиймээс ХНХ-ын сайдын тушаалаар Малчнаар ажилласан жилийг тодорхойлох орон тооны бус зөвлөлийг сум бүрт байгуулсан. Энэ зөвлөл А данс нь олдохгүй байгаа иргэдийн “Малчин” үнэмлэх, баярын бичиг, жуух, “Сайн малчин”-ы батламж зэрэгт нь тулгуурлан малчин гэдгийг нь нотлох юм.
Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн мэдээлэл Татварын ерөнхий газарт байдаг. ТЕГ-аас энэ хуульд зориулан тусгай мэдээллийн сан үүсгэх ч боломжтой. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгчийг татвар төлсөн байдлаар нь тодорхойлох юм.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нөхөн даатгалын хуулийн үйлчлэл дуусахад 3 сарын хугацаа үлдлээ | ||
Үзсэн: 467 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.