
Нийслэлийн хэмжээнд таван мянга орчим лифт бүртгэлтэй. Үүний дотор гацдаг, гэнэт доош унадаг зэрэг техникийн шаардлага хангаагүй, хүний амь насанд эрсдэлтэй лифт ч бий. Он гарсаар хоёр давхрын завсар гацсан цахилгаан шатнаас лифтний хонгил руу нэг хүн унаж амь насаа алджээ. Лифтний худаг нь тухайн байгууламжийн нэг давхраас 1.5-2.5 метрийн гүнд байдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч н.Эрдэнэхүү ярьж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллага жил бүр орон сууц болон албаны байгууллагын лифтэнд хяналт шалгалт хийдэг. Гэвч тогтмол гацдаг лифт зарим орон сууцанд байсаар байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Голден фарк” хорооллын оршин суугчид цахилгаан шатанд суухдаа айдастай байдгаа хэлж байна. Нийт 16 давхар энэ орон сууцны нэг орцонд 2 цахилгаан шат байдаг ч нэг нь гацсан, нөгөө нь ажилладаг ч тогтмол гацдаг, хааяа унах тохиолдол ч гардаг байна.
Бид тус байрны СӨХ-ын даргаас энэ асуудлыг тодруулах гэсэн боловч ярилцлага өгөхөөс татгалзлаа. Тус байрны 1 орцонд 250 өрх амьдардаг. Ойролцоогоор мянга орчим хүний амь нас, эрүүл мэндийн асуудал хариуцдаг гэсэн үг. Түүнчлэн өнгөрсөн 8 дугаар сард нийслэлд цахилгаан шат унаж нэг гэр бүлийн хоёр хүн хүнд бэртэл авсныг албаныхан хэлж байна. Энэ тохиолдолд иргэдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан хохирлыг хэн хариуцах вэ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх лабораториор иргэд, аж ахуйн нэгж цахилгаан шатандаа жилд нэг удаа аюулгүй байдлаа шалгуулах үүрэгтэй. Хэрэв СӨХ-доо гомдол гаргадаг боловч цахилгаан шат нь тогтмол гацсаар байвал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж, гомдол гаргах бүрэн боломжтой юм.
Зарим орон сууцны цахилгаан шат хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй байна | ||
Үзсэн: 1359 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.