
Шинжлэх ухаан технологийн сан дахь оюуны өмчийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулна. Өмнө нь сангаас эрдэмтэн, судлаачдыг дэмжиж ажиллахдаа бүтээлийг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах чиглэлд анхаарч ажилладаг байжээ. Харин одоо санд бүртгэлтэй бүтээл бүр эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болсныг Шинжлэх ухаан технологийн сангийн Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн дарга н.Билгүүн хэллээ.
Тус санд жилд нийтдээ 400-500 төсөл хэрэгждэгээс 200 орчим нь шинээр сонгон шалгаруулалтад орж хэрэгждэг. Харин үлдсэн нь гурав хүртэлх жилийн хугацаанд хэрэгждэг байна. 1993 онд сан байгуулагдсанаас хойших хугацаанд таван мянга гаруй бүтээлийг санхүүжүүлжээ.
Шинжлэх ухаан технологийн сан дахь оюуны өмчийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулна | ||
Үзсэн: 1384 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.