
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон политехник коллежийн шилдэг суралцагчид мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөж байна. Тэдний ялагч нь 2021 онд болох “Дэлхийн ур чадварын тэмцээн”-д олон орны суралцагчидтай хүч сорихоор Шанхай хотыг зорих юм.
Нарийн мэргэжлийн ур чадвар шалгах “Монгол ур чадвар-2020” тэмцээнд 13 аймгийн политехник коллежоос мэргэжил тус бүрд сургуулийнхаа шилдэг нэг суралцагч оролцож байна. Тэд модон эдлэлийн мужаан, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, тогооч, өрөг угсрагч зэрэг 7 төрлөөр өөрийн мэргэжлийн ур чадвараа харуулах юм. Мэргэжил тус бүрээс шилдгээр шалгарсан нэг сурагч дэлхийн тэмцээнд оролцох эрхтэй болно. Дэлхийн тэмцээнд оролцох шилдэгийг шалгаруулах учраас тэдэнд мэргэжлийн ур чадварыг бүх талаас нь харуулах даалгаврууд оноожээ. Тухайлбал, барилгын өрөг угсрах тэмцээнд 5 оролцогчдын дунд 5 цагийн хугацаанд өгөгдсөн хэмжээ, загварын дагуу өрлөг хийх даалгавар оноосон байна.
Оролцогчид нийт 4-5 шатны даалгавар биелүүлнэ гэж ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Халиунаа хэллээ.
Дэлхийн ур чадварын тэмцээн хоёр жилд нэг удаа болдог. Хамгийн сүүлд 2019 онд ОХУ-ын Казань хотод болж, Монгол Улсаас дэлхийн хэмжээний мэргэжилтэн төрөн гарч байсан юм.
Мэргэжлийн ур чадвараар өрсөлдөж байна | ||
Үзсэн: 707 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.