Шууд Chart

“Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй” уриан дор чуулж байна

2020-10-27 13:31:51

Харааны бэрхшээлтэй залуус “Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй” уриан дор чуулж байна. Өнөөдөр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос харааны бэрхшээлтэй залуусын боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар “Асуудал, шийдэл” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлж байна.

Уулзалтад нийслэл орон нутгийн харааны бэрхшээлтэй 60 гаруй залуусын төлөөллөөс гадна УИХ, Засгийн газрын гишүүд, бусад холбогдох мэргэжилтнүүд оролцож, асуудлыг өргөн хүрээнд хэлэлцлээ. Мөн энэ үеэр залуус өөрсдийн өмнө тулгамдаад байгаа асуудал, гарц шийдлийн талаар ингэж ярьж байна.

Тэдний төлөөлөл болгон н.Эрдэнэбатын яриаг сонсгоё.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдсэн ч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгааг энэ үеэр онцоллоо.


“Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй” уриан дор чуулж байна   
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй