
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард “Хүүхэд худалдаалах гэмт хэрэг”-тэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Олон улсад дэгдсэн цар тахлын халдвараас шалтгаалан дээрх ажил тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан юм. Тэгвэл өнөөдөр АНУ-ын санаачилгаар хоёр улс “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” гэрээг амжилттай байгууллаа.
Ингэснээр манай улсад хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт АНУ-ын тал хяналт тавих, таслан зогсооход томоохон үүрэг гүйцэтгэнэ. Гэрээний хэрэгжилтэд зориулан АНУ-ын талаас “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад таван сая ам.долларын санхүүжилт олгоод байна.
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга н.Нямгэрэлийн ярианд анхаарлаа хандуулъя.
Хүүхэд худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд “Дэлхийн зөн” байгууллага хамтран ажиллахаар сонгогдсон учир сар бүр тайлан мэдээллээ хоёр талд мэдээлэхээр болжээ.
Монгол Улс АНУ-тай хамтран хүүхэд худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэнэ | ||
Үзсэн: 807 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.