Шууд Chart

ЖДҮ-ийг дэмжих зээлийн эргэн төлөлтөөс энэ онд 18 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

2020-10-27 15:35:17

Цар тахлын нөлөөгөөр жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн эргэн төлөлтөөс энэ онд 18 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. УИХ-аас “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийг батлан гаргасан. Энэ хууль болон Засгийн газрын шийдвэрийн дагуу “Жижиг, дунд үйлдвэрийн газрыг шинээр байгуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаад байна. 

Холбогдох албан хаагчдын чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгө, зээлтэй холбоотой мэдээлэл, хуримтлагдсан эх үүсвэр, өглөг, авлага зэргийг шилжүүлэх ажил үргэлжилж байгаа юм. Ирэх оны төсөвт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн хувьд шинээр хөрөнгө мөнгө тусгаагүй, өмнөх зээлийн эргэн төлөлтөөс зээл олгохоор төлөвлөж байгааг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ярилаа.


ЖДҮ-ийг дэмжих зээлийн эргэн төлөлтөөс энэ онд 18 тэрбум төгрөг төвлөрүүлжээ  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй