
Үндэсний аудитын газар цаашид халамжийн бодлогыг тэлэхгүй байх дүгнэлт өгчээ. Төрийн аудитын байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд ирэх оны төсвийн төсөлд орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх талаар дүгнэлт гаргажээ.
Халамжийн нэр төрлийг нэгтгэн шалгуур үзүүлэлт, аргачлалыг оновчтой болгож, зорилтот бүлэгт чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, төсвийн үр нөлөөг сайжруулах талаар зөвлөсөн байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг тодорхой журам гарган зохицуулах санал өгчээ. УИХ-ын ажлын хэсэг ирэх оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Орлого дайчилж, зардал бууруулах чиглэлд хэрхэн анхаарч байгаа талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас тодрууллаа.
Үндэсний аудитын газар цаашид халамжийн бодлогыг тэлэхгүй байх дүгнэлт өгчээ | ||
Үзсэн: 638 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.