
Төрийн албаны шалгалтын бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 4-ний өдрөөс эхэлнэ. Шалгалтад оролцохоор улсын хэмжээнд 16200 гаруй хүн бүртгүүлжээ. Шалгалт авах байр болон техник хэрэгсэл бэлэн болсон байна. Шалгалтын явцад хяналт тавихаар нийслэлд нэг, орон нутагт 22 салбар комисс ажиллана гэж Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын дарга н.Баатарсайхан хэллээ.
Манай улс Төрийн албаны тухай хуулийг анх 1994 онд баталж, хамгийн сүүлд 2017 онд шинэчлэн найруулсан. Шинэчилсэн найруулгын хүрээнд шалгалтыг ерөнхий шалгалт, тусгай шалгалт гэсэн хоёр шатлалтайгаар авч байгаа юм.
Төрийн албаны шалгалтын бэлтгэл ажил бүрэн хангагджээ | ||
Үзсэн: 624 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.