
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн таван хувиас энэ оныг дуустал 38 мянга гаруй байгууллагын 410 мянган иргэн, даатгуулагч чөлөөлөгдөнө. Үүнд "COVID-19" цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон, зогссон, орлого нь буурсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд болон төрийн хэвшлийн их сургуулиуд хамрагдаж байна. Мөн дээрх байгууллагууд УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль”-ийн дагуу 4-9 дүгээр сард 515 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж ярилаа.
“Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль” энэ оны 12 дугаар сарыг дуустал хэрэгжинэ.
НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль энэ оныг дуустал хэрэгжинэ | ||
Үзсэн: 2951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.