
Ирэх онд яслийн 60 бүлэг шинээр нэмэхээр төлөвлөж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт яслийн үндэсний тогтолцоог сэргээхээр тусгасан. Яслийн бүлэг бий болгож 1-2 насны хүүхдийг хамруулж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Яслийн бүлгийг хэзээнээс нээн ажиллуулах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнгээс тодрууллаа.
УИХ ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ төсөлд цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүртээмжийг сайжруулах зорилт тусгажээ. Төрөөс олгох санхүүжилтийг бууруулахгүйгээр орон нутгийн онцлог, хүүхдийн тоо, хүчин чадалд тохируулан хоолны тарифыг нэмэгдүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийг хүүхдийн цэцэрлэг, эцэг, эхийн зөвлөлд олгох юм.
Ирэх онд яслийн 60 бүлэг шинээр нэмэхээр төлөвлөж байна | ||
Үзсэн: 1720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.