Шууд Chart

Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд 3 иргэний шинжилгээнд коронавирус илэрчээ

2020-11-04 13:14:57

ХӨСҮТ болон салбар лабораторид өнгөрсөн хоёр хоногт 613 хүний сорьцод шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрсэн байна. Тодруулбал, аравдугаар сарын 20-нд Энэтхэг улсаас ирсэн хоёр хүний давтан шинжилгээ, 11 дүгээр сарын 2-нд "Алтанбулаг"-ийн боомтоор орж ирсэн ачааны машины нэг жолоочоос коронавирус илэрлээ. 

Сүүлийн үед "Алтанбулаг"-ийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нарын шинжилгээнд коронавирус илрэх нь ихсэж байна. Тухайлбал, ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 16 ачаа тээврийн жолооч байна. Үүний 12 нь гадаад улсын иргэн байна гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.

Одоогоор ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 38 иргэн байна. Үүнээс 30 хүний биеийн байдал хөнгөн, 8 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Манай улсад коронавирусний зөөвөрлөгдөн орж ирсэн 352 тохиолдол батлагдсанаас 314 нь эдгэрээд байна.


Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд 3 иргэний шинжилгээнд коронавирус илэрчээ  
Үзсэн: 1202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй