
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өнөөдөр хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, он гарснаас хойш 7855 чингэлэг, 1288 галт тэрэг, 3984 тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн ирсэн хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийж, зарим зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хураан авчээ. ОХУ-аас импортлогдсон 5.7 тонн лаазалсан сайра загасанд лабораторийн шинжилгээ хийхэд шимэгч хорхой илэрсэн байна. Нийт 62 сая төгрөгийн үнэ бүхий 500 хайрцаг сайра загасыг шууд хураан авч, устгалд оруулжээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч н.Номингийн ярианд анхаарлаа хандуулъя.
Сайра загасыг хилээр нэвтрүүлэхийг завдсан “Өрнөх гариг”, “Абсолют кеш энд керри” компанийг Зөрчлийн хуулиар торгожээ.
Шимэгч хорхой илэрсэн 5.7 тонн лаазалсан сайра загасыг устгалд оруулжээ | ||
Үзсэн: 1153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.