Шууд Chart

“Career expo-2020” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

2020-11-05 13:14:00

Энэ бямба гарагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд “Career expo-2020” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно. Энэ жил “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” уриа дор зохион байгуулж байна. Үзэсгэлэнд дотоодын 50 гаруй компанийн 500 гаруй ажлын байр болон хөдөлмөрийн биржид бүтгэлтэй 3000 нээлттэй ажлын байр зарлагдсан байна.

Ажил идэвхтэй хайж байгаа гадаад дотоодын их, дээд сургууль төгссөн иргэд ажлын ярилцлагад оролцох боломжтой. Үүнээс гадна хамтран оролцож байгаа байгууллагуудын нээлттэй хэлэлцүүлэг, туршлага солилцох уулзалт, сайн дурын ажил хийх зэрэг олон үйл ажиллагаа нэг дор болно. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга н.Ган-Өлзийгийн яриаг сонсгоё.

Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр 3000 гаруй ажлын байр зарлагдаж, 700 орчим иргэн идэвхтэй оролцож, ажлын байртай болжээ.  


“Career expo-2020” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно  
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй