Шууд Chart

Ерөнхий боловсролын 116-р сургуулийн багш нар ажил хаялтаа хойшлууллаа

2020-11-05 13:20:06

Ерөнхий боловсролын 116-р сургуулийн багш нар ажил хаялтаа хойшлууллаа. Өнөөдөр харааны бэрхшээлтэй сурагчдын 116-р сургуулийн багш нар албан ёсоор ажил хаяж, өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байсан юм. Тус сургуулийн хамт олон энэ оны наймдугаар сараас эхлэн сургуулийн захирлаа солиулах, багш нарыг тайван орчинд ажиллах нөхцөл боломжоор хангах зэрэг хэд хэдэн шаардлагыг Боловсрол шинжлэх ухааны яаманд гаргасаар байгаа юм.

Тэгвэл багш нарын төлөөлөл өнөөдөр өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа шийдүүлэхээр Ерөнхий сайдад хандана гэдгээ мэдэгдлээ. Харааны бэрхшээлтэй сурагчдын 116-р сургуулийн багш асан н.Батболдын яриаг сонсоно уу.


Ерөнхий боловсролын 116-р сургуулийн багш нар ажил хаялтаа хойшлууллаа  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй