Шууд Chart

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн иргэдээс шүүх шинжилгээний үзлэг оношилгооны төлбөрийг гаргуулахгүй

2020-11-05 15:21:20

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн иргэдээс авдаг шүүх шинжилгээний үзлэг оношилгооны төлбөрийг хохирогчоос гаргуулахгүй байхаар боллоо. Энэ оны эхний арван сарын байдлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 1130 хүнд үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар өссөн үзүүлэлт байна.

Хохирогчдын 53 хувь нь бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байжээ. Хохирогчид тулгамддаг хамгийн эхний асуудал бол шүүхийн шинжилгээний төлбөрийн хураамж байдаг. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариагийн яриаг дуулгая.


Бэлгийн хүчирхийлэлд өртсөн иргэдээс шүүх шинжилгээний үзлэг оношилгооны төлбөрийг гаргуулахгүй  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй