Шууд Chart

Нийтийн тээврийн оновчтой менежмент хэрэгтэй байна

2020-11-09 11:27:48

Сүүлийн жилүүдэд автомашины тоо хүн амын өсөлтөөс давж, өрх бүрт нэг автомашин оногдох хэмжээнд хүрчээ. Нийт тээврийн хэрэгсэлд амины машины эзлэх жин дэлхийн томоохон хотуудад дээд үзүүлэлт нь 70 хувьтай байдаг. Харин Улаанбаатарт 80 хувьтай. Нийтийн тээвэр замын хөдөлгөөнд оролцдог хэрэгслийн 1 хувийг эзэлдэг ч нийт зорчигчдын 50 гаруй хувь нь үйлчлүүлж байна. Цаашид хотын хүн ам өсөхөд түүнийг дагасан төвлөрөл, тээврийн хэрэгслийн хэрэгцээг нийтийн тээврийн оновчтой менежментээр шийдэхгүй бол автомашины тоо огт буурахгүйгээр барахгүй замын түгжрэлээсээ хэзээ ч салахгүй, “хот төлөвлөлт өөрөө түгжирч” мэдэхээр байна. Нийслэлийн тээврийн газар ямар гарц шийдэл хайж, юу хийж байгааг тодруулъя.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хэлтсийн дарга н.Цэцэгмаагийн ярианд анхаарлаа хандуулъя.   

Хагас дутуу, үндэслэл тооцоо тааруу шийдвэр гарсаар байгаа учраас нийтийн тээврийн салбарын хөгжил гацсан. Энэ салбарын хөгжлийг хотоос салгаж ойлгож хэрхэвч болохгүй. Бүхий л шийдвэр, бүтээн байгуулалт, хот төлөвлөлт гээд өргөн хүрээний асуудлууд өөр хоорондоо уялдаатай явах учиртай. Үүнийг зохицуулах гарц нь бодит мэдээлэлд түшиглэн гаргасан тооцоо судалгаа гэж эдийн засагчид зөвлөж байна.


Нийтийн тээврийн оновчтой менежмент хэрэгтэй байна   
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй