Шууд Chart

"Боршоо", "Алтанбулаг", "Цагааннуур" боомтод эрсдэлийн судалгааны үнэлгээ хийжээ

2020-11-09 14:09:19

ОХУ-ын нутаг дэвсгэр тэр дундаа хил залгаа байгаа тосгод болон хотын иргэдийн дунд коронавирусний халдвар нэмэгдэж байгаа учир Улсын онцгой комиссын шийдвэрээр мэргэжлийн судалгааны байгууллага Баян-Өлгий аймгийн "Цагаан нуур", Увс аймгийн "Боршоо", Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг"-ийн боомтод аюул эрсдэлийн судалгааны үнэлгээ хийсэн байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт аюул эрсдэлийн үнэлгээ хийж сэжигтэй гэсэн 7 тохиолдлыг тусгаарлаж шинжилгээнд хамруулахад сөрөг гарсан. Тиймээс аймгийн нутаг дэвсгэр дээр коронавирусний халдвар гараагүй гэж дүгнэсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалангийн яриаг дуулгая.

Цаашид иргэд ухамсраараа амны хаалтаа тогтмол зүүх, ариун цэврийн дэглэмээ сайтар сахих, анхаарал болгоомжтой байх шаардлагатай гэдгийг албаныхан хэллээ.


"Боршоо", "Алтанбулаг", "Цагааннуур" боомтод эрсдэлийн судалгааны үнэлгээ хийжээ   
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй