Шууд Chart

“Энх саран” сувиллын 3 байранд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ

2020-11-17 12:48:12

ЗӨСҮТ-ээс нийслэлд кластарлан гарсан батлагдсан тохиолдол болон сэжигтэй тохиолдлуудын явсан маршрутын дагуу нийт 60 гаруй цэгт 8 баг ажиллаж, хариу арга хэмжээ авсан байна. Ингэхдээ 30 мянга гаруй метр квадрат талбайд эцсийн халдваргүйжүүлэлтийг хийжээ.

Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн тусгай зөвшөөрөлтэй ариутгал халдваргүйжүүлэлт хийдэг байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллаж байна гэж ЗӨСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Цогбадрах ярилаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд ЗӨСҮТ-ийн 96 эмч, ажилтан, харин орон нутагт 285 эмч ажилтан байнгын бэлэн байдалд ажиллаж байна.


“Энх саран” сувиллын 3 байранд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ   
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй