
Мах бэлтгэн нийлүүлэгчид нийслэлд махаа борлуулах боломжтой. Ингэхдээ сумын онцгой комиссоос гарал үүсэл болон зөвшөөрлийн бичгийг заавал авах шаардлагатай.
Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн захирамжаар аймгийн төвийн эргэн тойронд таван пост ажиллаж байна. Тухайлбал, Цагаан даваа, Халзангийн даваа, Сангийн толгойн гүүр, Цагаан хаалга, Таван салааны гарам зэрэг газруудад Цагдаагийн болон Онцгой байдлын газрын нийт 18 алба хаагч ажиллаж байна.
Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган суманд эргүүлд гарах алба хаагчдыг нэмэгдүүлж, эргүүлийг эрчимжүүлж байна. Өчигдөр аймгийн онцгой комисс хуралдаж, гурван шийдвэр гаргасан гэж Онцгой комиссын гишүүн, ХХААГ-ын дарга н.Гомбодорж ярилаа.
Өнөөдрийн байдлаар сумын төвийн 6 багийн 15 хэсэгт 45 алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж, иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна.
Мах бэлтгэн нийлүүлэгчид нийслэлд махаа борлуулах боломжтой | ||
Үзсэн: 957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.