
Хаана олон хүний нягтрал үүснэ тэнд вирус тархах магадлалтай. Үүний зэрэгцээ хувийн хамгаалах хэрэгсэл болох амны хаалт зүүх, бээлий өмсөх, гараа тогтмол угааж ариутгах, бусдаас зай барих нь халдвараас өөрийгөө хамгаалах шалгарсан арга. "Ковид-19" вирусийг нийтийн дунд тархаалгүй хумих боломж бий. Тодруулбал, нэг хүний хариуцлагатай үйлдэл бусдыгаа хамгаалах учраас иргэн бүр дор бүрнээ хичээж, гэрээсээ гарахгүй байх нь чухал гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга н.Гэрэлмаа зөвлөж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед “Иргэн та мэргэжлийн байгууллагаас гаргасан зааврыг ягштал биелүүлэх нь” цар тахлыг амжилттай даван гарах энгийн болоод хамгийн найдвартай арга гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга н.Гэрэлмаа онцоллоо.
Хаана олон хүний нягтрал үүснэ тэнд вирус тархах магадлалтай | ||
Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.