Шууд Chart

Онлайнаар худалдаа хийхдээ цахим хуудсыг сайтар шалгах хэрэгтэй

2020-11-19 14:19:39

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэдийн дунд цахимаар худалдаа үйлчилгээ авах шаардлага гарч байна. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас цахим худалдааны талаар иргэдэд зориулж зөвлөмж гаргажээ. Үүнд, онлайн худалдааны цахим хуудсаа шалгаж, нягтлах ингэхдээ тухайн хуудсанд байгууллагын тухай танилцуулга байгаа эсэх, холбоо барих утас, факс, байршил нь тодорхой эсэхийг анхаарах шаардлагатай. ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга н.Цэрэндуламын ярианд анхаарлаа хандуулъя.

Тухайн бараа бүтээгдэхүүний буцаалтын нөхцөлтэй танилцах, сэтгэлд нийцээгүйгээс буцаах шаардлага гарвал буцааж болох эсэх, хэн зардлыг нь хариуцах зэргийг захиалагчаас тодруулаарай. Мөн хүргэлтийн хугацаанд анхаарах, хэзээ ирэхийг нь сайтар асуух шаардлагатай гэлээ.  


Онлайнаар худалдаа хийхдээ цахим хуудсыг сайтар шалгах хэрэгтэй   
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй