
Иргэдийн дунд даралт ихсэх өвчлөл нэмэгджээ. Манай улсад цусны даралт ихсэх өвчлөлөөр жилд 100 мянга гаруй иргэн оношлуулдгаас 70-80 нь нас бардаг. Тэгвэл сүүлийн үед хөл хорио, хязгаарлалтаас болж, даралттай холбоотой зүрх судасны өвчлөл, шигдээсээр өвчлөх иргэдийн тоо нэмэгджээ.
Тухайлбал, өнгөрсөн 48 цагт Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт дээрх оноштойгоор 140 гаруй иргэн хандсан байна. Дийлэнх нь 50-аас дээш насныхан гэж эмч нар хэллээ. Ихэвчлэн даралтын эмээ уугаагүй, бухимдал болон буруу хооллолттой холбоотой байна.
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч н.Энхсайханы яриаг сонсгоё.
Дэлхийд насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь цусны даралт ихсэх өвчтэй байна. Судалгаагаар энэ төрлийн өвчлөл нэмэгдэж байгаа нь таргалалттай шууд холбоотой юм. Цусны даралт ихсэх өвчлөлөөс сэргийлэхийн тулд эрүүл хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.
Иргэдийн дунд даралт ихсэх өвчлөл нэмэгджээ | ||
Үзсэн: 790 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.