
Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэдийг өнөөдрийн дотор коронавирусний шинжилгээнд хамрагдахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна. Дархан суманд коронавирусний нарийвчилсан шинжилгээ авч эхэлсэн. Ингэхдээ нэг өрхөөс нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэй оролцож байгаа гишүүнээс нь шинжилгээ авч тухайн өрхийн эрсдэлийг тооцож байгаа юм. Одоогийн байдлаар 12400 орчим иргэн шинжилгээ өгчээ. Шинжилгээг өнөөдрийн 22:00 цаг хүртэл авна. Хэрвээ энэ хугацаанд шинжилгээнд хамрагдахгүй бол нийгмийн харилцаанд оролцуулахгүй байх, гэрийг нь лацдах хүртэл арга хэмжээ авна гэдийг Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа хэлж байна.
Өмнө нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн иргэд ч гэсэн энэ шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Харин Дархан-Уул аймагт хөл хорионд байгаа өөр аймаг, сумын иргэдийн шинжилгээг нэгдсэн байдлаар авахаар бэлтгэл ажлыг хийж байгаа юм.
Дархан сумын иргэдийг өнөөдрийн дотор коронавирусний шинжилгээнд хамрагдахыг уриалж байна | ||
Үзсэн: 715 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.