Шууд Chart

Гэрээсээ гарахгүй байхыг зөвлөе

2020-12-22 14:40:02

Та зайлшгүй шаардлагаар нийтийн тээврээр үйлчлүүлсэн, эмийн сан орсон, эсвэл хүнсээ цуглуулаад гэртээ орж байгаа бол хайртай хүмүүсээ халдвараас заавал хамгаалаарай. Гэртээ ороод та хамгийн түрүүнд гадуур хувцсаа тайлж, зориулалтын ариутгах бодисоор шүршиж, нян бактерийг халдваргүйжүүлэх шаардлагатай. Мөн гаднаас зүүж орж ирсэн нэг удаагийн амны хаалт болон бээлийгээ аль болох дотогш оруулалгүй хаях, эсвэл угааж цэвэрлээрэй гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан А.Бүүвэйдулам хэлж байна.

Нийтийн дунд халдвар алаг цоог хэлбэрээр тархсан байх эрсдэлтэйг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан. Иймээс хувь хүн та хариуцлагаа дээшлүүлж халдвараас өөрийгөө хамгаалах энгийн дадал болох амны хаалт зүүх, зай барих, гараа угаах, гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй.  


Гэрээсээ гарахгүй байхыг зөвлөе   
Үзсэн: 1189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй