
Өчигдөр төвийн болон баруун аймгуудын нутгаар цас орсон. Өнөөдрийн байдлаар цасанд боогдсон зам, даваа гүвээ байхгүй гэж албаныхан мэдээллээ.
Өнөөдөр 06:00 цагаас Улаанбаатар хот бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Авто зам засвар арчлалтын компаниуд хариуцсан орон нутгийнхаа замын аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна гэж Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний Удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Мөнхчулуун мэдээллээ.
Цасанд боогдсон зам, даваа, гүвээ байхгүй | ||
Үзсэн: 962 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.