
Дэлхийн улс орнууд цахилгаан барааны эрчим хүчний үр ашигтай хэрэглээг зэрэглэсэн шошготой бүтээгдэхүүн худалдаалдаг байна. Гэтэл иргэд цахилгаан бараа худалдаж авахдаа ашиглалтын хугацаанд нийт хичнээн хэмжээний эрчим хүч зарцуулахыг төдийлөн анзаардаггүй. Ингэснээр цахилгаан эрчим хүч их зарцуулж, санхүүгийн тал дээр хүндрэл үүсэх эрсдэлтэй юм. Эрчим хүчний зохицуулах хорооны эрчим хүч хэмнэлтийн газрын дарга н.Атаржаргалын ярианд анхаарлаа хандуулъя.
Тухайн цахилгаан барааны шошго дээр А +++ гэсэн үнэлгээ байвал эрчим хүчийг дээд зэргээр хэмнэдэг, шинэ технологи ашигласан, байгальд ээлтэй гэж ойлгож болно. Харин G үнэлгээ нь цахилгаан эрчим хүчийг маш их зарцуулдаг, хэмнэлтийн горимгүй ажилладаг, В үнэлгээ нь уламжлалт байдлаар үйлдвэрлэгдсэн цахилгаан бараан дээр тавигддаг байна.
Цахилгаан бараа худалдаж авахдаа эрчим хүчний зарцуулалтыг нь сайтар харах хэрэгтэй | ||
Үзсэн: 1504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.