
ОХУ-ын Казань хотноо болж байгаа дэлхийн таван тивийн оюутан тамирчдын 27 дахь удаагийн “Универсиад” наадмаас Монголын баг тамирчид гурван алт, таван мөнгө, 14 хүрэл, нийт 24 медаль хүртлээ. Нийт 51 орноос манай улс ийнхүү 13-р байрт бичигдэж байна. Манай баг тамирчдын алтан медалийн салхийг Бүстэй барилдааны +100 кг жинд өрсөлдсөн Сугаржаргал хагалсан юм. Харин оюутны “Универсиад” наадамд багаараа амжилттай оролцсон боксчдын алтан медалийг эрэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд өрсөлдсөн залуу тамирчин Энхдэлгэр хүртэж, аваргаар тодорсон билээ. Энхдэлгэр нь 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд жингийнхээ ангилалд түрүүлснээр шигшээ багт дуудагдаад байгаа бөгөөд тэрээр Монголын ширэн бээлийтнүүдийн амжилтыг буухиалах шинэ, залуу тамирчин юм. Мөн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд Лондон-2012 олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Батцэцэг “Казань-2013” Универсиадын гурав дахь алтан медалийг эх орондоо авчирлаа. ОХУ-ын Казань хотноо зохиогдсон дэлхийн оюутны спортын 27-р “Универсиад” их наадмын талбараас бүстэй барилдааны төрөлд Анар, Жүдогийн Жанчивдорж, Буудлагын эмэгтэйчүүдийн баг, Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Сумъяа, Насанбурмаа нарын тамирчид мөнгөн медаль тус тус хүртээд байна.
Эх орондоо 24 медаль авчирлаа | ||
Үзсэн: 1292 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.