Шууд Chart

Чихрийн шижинтэй үед ямар хоол хүнс хэрэглэх вэ

2021-11-13 07:58:14

Чихрийн шижин өвчний үед хоолоор авах илчлэгийн хэмжээг зөв тооцоолох нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, хоолоор авч буй илчлэг бие махбодын хэрэгцээнд зарцуулж байгаа илчлэгтэй тэнцүү байх шаардлагатай.
 
Хамгийн чухал нь эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Нүүрс ус нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх хамгийн гол хүчин зүйл байдаг. Бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг бүлэг болгоод үзвэл гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа, будааны төрлийн зүйл, цагаан идээ, жимс, ногооны төрлүүд гэж ангилагдана. Бидний хэрэглэдэг ихэнх хүнс нүүрс ус агуулдаг. Нүүрс ус нь дотроо сайн, муу гэж байдаг учраас эрүүл хүнс сонгон хэрэглэх нь их чухал асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
 
Зөв хооллох зарчим
 
- Өдөр бүр тогтмол цагт тохиромжтой хэмжээгээр хооллох
- Хоол хоорондоо 2-3 удаа хөнгөн хоол, зууш идэх
- Хэт их идэхгүй, их өлсөхгүй байх
- Элсэн чихэр, зөгийн бал зэрэг нэмэлт чихэр буюу энгийн нүүрс уснаас зайлсхийх
- Өдөрт бага багаар ойрхон хооллох
- Өдөр бүр 6 ба түүнээс дээш төрлийн төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс зохистой хэмжээгээр идэж олон төрлийн амин дэм авч байх
- Эслэг ихтэй хоол идэх
- Амьтны гаралтай өөх тос холестролын хэмжээг багасгах
- Архинаас аль болох татгалзах
- Дасгал хөдөлгөөнийг идэвхитэй хийж, явган явах
 
Тавагны 50 хувь нь хүнсний ногоо, 25 хувь нь уураг агуулсан буюу өндөг, загас, тахиа зэрэг, үлдсэн 25 хувь нь нүүрс ус буюу төмс, гурил, будаа зэргийг хэрэглэж хоол зохицуулалтаа зөв хийх хэрэгтэй. Мөн бага багаар хооллох нь таны эрүүл мэндэд ашигтай. 
 

Чихрийн шижинтэй үед ямар хоол хүнс хэрэглэх вэ  
Үзсэн: 4172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй