Шууд Chart

Универсиад-2013 наадам өндөрлөлөө

2013-07-18 14:06:20

Дэлхийн оюутны зуны 27-р Универсиад их наадам 2013 оны 7 сарын 6-17-ны өдрүүдэд ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Зуны Универсиад наадмын үеэр Олон улсын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж оюутны спортын хөгжлийн талаар ярилцжээ. Манай талаас Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч Доржийн Баясгалан байлцсан юм. Зуны 27-р Универсиад наадамд дэлхийн 156 гаруй орны 13000 гаруй тамирчид оролцсоноос 59 улсын баг тамирчид  медаль  хүртсэн байна. Манай оюутан тамирчид  3 алт, 6 мөнгө, 16 хүрэл нийт 25 медаль хүртсэн амжилтаар 156 улс орноос чансаагаараа 11-т жагссан амжилттай оролцлоо. Монгол улсын оюутан тамирчдаас бүстэй барилдаанд Сугаржаргал, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Батцэцэг, боксын төрөлд Энхдэлгэр нарын тамирчид дэлхийн оюутны “Казань-2013” -“Универсиад” наадмын аваргын алтан медалийн эзэд болсон юм. Оюутны “Универсиад” наадамд амжилттай оролцсон Монголын баг тамирчид маргааш өглөө эх орондоо ирнэ.


Универсиад-2013 наадам өндөрлөлөө  
Үзсэн: 1695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй